Хэнтий


Танилцуулга

Хэнтий аймгийн Улаан Загалмай Хороо нь 1958 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш хүмүүнлэгийн үнэ цэнийг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа Хүмүүнлэгийн үндэсний сүлжээ байгууллага юм. УЗХороо нь 5063 гишүүд дэмжигчид, 100 гаруй  сайн дурынхан, 1000 гаруй Өсвөрийн болон Залуучуудын Улаан загалмайчид, 587 Онцгой гишүүд,  30 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэж суманд АШХороог байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

 

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ НЬ:

— Гамшгийн менежментийн хөтөлбөр

—Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр

—Халамжийн хөтөлбөр

—Хүүхэд залуучуудын хөдөлгөөн гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

 

УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ АЖИЛ

—“Нигүүлсэнгүй ээж”-үүд шалгаруулах ёслолын ажиллагаа

— “Оны онцлох нигүүлсэнгүй үйлстэн" шалгаруулах ёслолын ажиллагаа

— "Ивээн тэтгэгч онцгой гишүүдийн чуулга уулзалт"

—Өсвөрийн Улаан Загалмайн гишүүдийн аймгийн аварга шалгаруулах "3 vs 3" сагсан бөмбөгийн тэмцээн,